С.Эрдэнэ: Ард түмнийг өмгөөлж, хамгаалах улс төрийн хүчин Ардчилсан нам

 

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга  Ц.Туваан нар өнөөдөр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах талаараа мэдээлэл хийв. Энэ сарын 30-нд тус жагсаалыг хийж эхлэх бөгөөд нэг сарын турш үргэлжлэх гэнэ. АН-ын дарга С.Эрдэнэ “Монголын ард түмнийг өмгөөлж, хамгаалах улс төрийн хүчин Ардчилсан намаас өөр байхгүй. Ард түмнийхээ эрх ашгийг ярьж, нийгэмд үүсээд буй хямралыг зогсоохоос гадна эрх баригчдад хариуцлага тооцно.Тиймээс манай нам үүргээ биелүүлж, улс төрийн тэмцлийн акц руу шилжиж байна” гэв.