С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хэнтий АН-ын хороо Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүллээ
Өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн Д.Гантулгын орон гарсан Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчид түрүүчээсээ тодорч эхэллээ. Тухайлбал МАХН өнөөдөр бага чуулганаа хуралдуулж, намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр болсон билээ. Харин Хэнтий аймгийн АН-ын хороо хуралдаж, Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргажээ. Ж.Оюунбаатар нь 2012-2016 онд Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан нэгэн. Тэрбээр 42 дугаар тойрогт 2016 оны УИХ-ын сонгуулиар Д.Гантулгатай өрсөлдөж ялагдсан юм. Харин энэ удаад дахин нэг дэвшиж даагаа нэхэх бололтой.