С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
32.5 тоннын багтаамжтай чингэлэгтэй тээврийн хэрэгслийг нүүрс тээвэрлэлтэд ашиглана
ЗТХЯ-ныхан Таван толгой-Гашуунсухайтад нүүрс тээвэрлэх чингэлэгтэй тээврийн хэрэгслийг өнөөдөр танилцуулсан юм.Таван толгой уурхайгаас ачсан нүүрсийг Цагаан хад гаалийн хяналтын бүсэд ачиж, буулгах явцад 70-80 тонн тутамд 80-85 килограмм нүүрс хорогддог гэх судалгаа бий. Тэгвэл чингэлэгт тээврийн хэрэгслийг явуулхаар болсон байна. Ингэснээр нүүрс, ачиж буулгахад хаягдал болон хорогдол гарахгүйгээс гадна байгальд элдэв янзын сөрөг муу нөлөө үзүүлэхгүй аж. Түүнчлэн хил нэвтрэх, хурд нэмэгдэх зэрэг олон давуу талтайг албаныхан онцолж байв. “Нүүрсний чингэлэгт тээвэр”-ийг зохион байгуулах уг ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд оруулж ирсэн байна. Чингэлэг тус бүр нь 32.5 тоннын багтаамжтай аж.
Энэхүү автомашины нийт урт 36.5 метр, чиргүүлийн багтаамжтай нийлээд нэг удаад 130 тонн ачааг тээвэрлэх хүчин чадалтай юм байна. Тээвэрлэлтийг чингэлгээр хийж эхэлснээр дээрх давуу талууд үүсч тээвэрлэлтийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж, нүүрс экспортын хэмжээ 30 хувиар өсөх юм байна. Одоогийн байдлаар шинэ авто машинууд нүүрс тээвэрлэлтэд гарахад бэлэн болоод байна.