С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Оюу Толгойн шанг татах хувь Л.Оюун-Эрдэнэд ирлээ
Оюу Толгой гэж орд байх. Монголын зүүн хязгаар Галбын говийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, дэлхийн хамгийн том, өндөр чанартай зэсийн ордын нэг. Урд хөрштэй хамгийн дөт маршрутаар хил залгана. Социализмын үед Монголын эдийн засгийн голлох хөшүүрэг болж ирсэн, одоо ч болсоор яваа “Эрдэнэт” үйлдвэрийн энтэй хуруу дарам ТОП татвар төлөгчийн эгнээнд орж ирснийг тоочвол олон тодотгол энэ ордыг дагана, мөн тойрно. ТОП шүү. Удахгүй “Эрдэнэт” үйлдвэрийн эдийн засаг засагт оруулдаг хувь хэмжээг гүйцэх тооцоолол, толгой тавтар төлөгчөөр тодрох дүнтэй. Тэр нь Гүний уурхай. Олборлодог ашигт малтмал нь агаар нэг ч хил давуулах хэм хэмжээ, эргээд дотоодын ам.долларын нөөцөд оруулах хувь хэмжээ нь үлэмж өснө өө л гэсэн үг.
Ахин дахин ТОП гэж тодотгоод байгаа нь учиртай. Ерөөсөө л Өмнөговь аймаг, Тавантолгой болон Оюу Толгойн ордыг анхлан урагшуулж хөдөлгөсөн нь Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжийн Баярын гавьяа бас гуравдагч хөршийн оролцоог чухалчилж, ТУГ болж ирсэн нь өнөөдрийн үнэн. Лав “оффшорчин” улстөрч гэх тодотголтойгоор өнөөг хүрсэн Сү.Батболд, “Чингис” бондын эзэн Н.Алтанхуяг, “Дубайн гэрээ”-ний автор Чимидийн Сайханбилэг, “Мэргэжлийн Засгийн газар”-ын тэргүүн Ж.Эрдэнэбат, шударга нь дэндсэн хурандаа Ухнаагийн Хүрэслүх ч Оюу Толгойд хөрөнгө оруулсан, оруулж ирсэн талтай ам хэлээ ололцох хэлэлцээрт бат, бас чанга дүр байсангүй. Эсрэгээрээ МАН-д, Монголын улс төрд 1980-аад оны төлөөлөл гэчгээр хүч түрэн гарч ирсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй шинэ залуу үеийнхэн олон жилийн турш ой тоймгүй хардлага, хэлэлцүүлэг дунд өрнөсөн Оюу Толгойг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах хувь иржээ.
“Монгол Улсын Их Хурлаас баталсан 103 дугаар тогтоолын хүрээнд өнөөдөр эхлүүлж буй Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг Монголын талд нэмэлт өр үүсгэхгүйгээр, дахин хугацаа хойшлуулахгүйгээр, техник эдийн засгийн алдаа дахин гаргахгүйгээр туйлын хариуцлагатай хандаж, харилцан тохиролцсон хугацаа буюу 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэдэгт итгэж байна” гэж Ерөнхий сайд, эрх баригч МАН-ын даргын хувиар хэлсэн Л.Оюун-Эрдэнийн үг, байр суурь өдгөө буюу энэ сарын 13-нд ажил хэрэг болж, бодит хөрсөн дээр буух нь.
Ерөнхий сайд асан С.Баярын үед гэрээг үзэглэсэн цагаас тоолуур гүйж эхэлсэн өнгөрсөн 14 жилийн хугацаанд Монголын тал 53, хөрөнгө оруулагч тал 47 хувийн үр өгөөжтэй байна гэх эдийн засгийн тооцоолол алдагдаж, үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийн нийт 2.3 тэрбум ам.долларын өр данслагдаж, ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр төлөх, тэр хэрээрээ ногдол ашиг хэзээ ч авахааргүй нөхцөл байдал бий болсон амаргүй цаг үеийг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувиар зөөлрүүлж, мөн арга замыг нь эерэгээр зохицуулсныг хэлэх гээд байгаа хэрэг. Импорт, экспорт нь нэгэн жаран, сүүлийн 30 жилийн турш ОХУ, БНХАУ гэсэн мөнхийн хоёр хөршийн дунд, мөн хавчигдмал, хараат явсан Монгол Улсын хувьд Оюу Толгойгоор дамжуулж олон улсад гарах, дэлхийд эхний тавд албан ёсоор бичигдэх ордыг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж, энэ чиглэлийн зах зээлд том тоглогчийн хувиар тодрох нь өөрөө маргаангүй том ололт, мөн дэвшил.
Лав л 2019 онд “Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 92-р тогтоол гээчийг баталж, Түр хороо төдийгүй Засгийн газрын дэргэд Ажлын хэсэг байгуулж, өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэн амаргүй нөхцөлд хэлэлцээ хийсэн нь маргашгүй үнэн болж үлджээ. Ямартай ч, 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсгэхгүйгээр 2009 оны үзэглэсэн гэрээгээр буюу ТЭГ гараанаас Монгол Улс дэлхийн Хөрөнгийн биржийн арилжаанд дахин нүүж эхлэх нь. Оюу Толгойн шанг татах хувь Л.Оюун-Эрдэнэд иржээ гэж тодотгосон нь ийм учиртай. Урт хугацаандаа хэрэгжиж, хэрэгжүүлдэг, хувь ашгаа өгдөг том төсөл хэн нэгэн улстөрчийн нийгэмд танигдах хэрэглүүр, хөшүүрэг бус нийт монголчуудад хамаарч байгаа нь л чухал юм. Юу үнэн, энэ л ҮНЭН!

С.Гандөл