С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Бундестагийн урилгаар ХБНГУ-д ажлын айлчлал хийлээ
УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга М.Оюунчимэг болон УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Анандбазар, Б.Бейсен, Б.Баттөмөр нар Бундестагийн урилгаар ХБНГУ-д ажлын айлчлал хийлээ.
УИХ-ын гишүүд айлчлалын үеэр ХБНГУ-ын Бундестагийн дэд ерөнхийлөгч Вольфганг Кубики, Бундестагийн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байнгын хорооны дарга Др.Кристоф Хоффманн, Хууль зүйн байнгын хорооны дэд дарга Др.Торстен Лийб, Холбооны ГХЯ-ны Энэтхэг, Номхон далайн бодлого, Өмнөд Азийн асуудал хариуцсан тусгай үүрэгт Элчин сайд Эрик Курцвайл нартай уулзаж ярилцав.
Уулзалтын үеэр ирэх онд Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох гэж буйг онцлоод, хоёр орны харилцааны түүхийг дүгнэж, илүү үр дүнтэй, харилцан ашигтай хамтран ажиллах, Иж бүрэн түншлэлээ стратегийн түншлэлийн түвшинд хүргэхэд парламент хоорондын гүйцэтгэх үүрэг чухал болохыг тэмдэглэлээ. Хөгжлийн гол тулгуур хүч нь нь боловсрол байдаг. Тиймээс Монгол Улсад мэргэжилтэй чадварлаг боловсон хүчин бэтгэж сургахад илүү анхаарч, дэмжиж ажиллахаа Германы тал илэрхийллээ.