С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суух Ерөнхий консул, доктор Д.Анхбаяр 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо.
Д.Анхбаярыг 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суух Ерөнхий консулаар томилсон бөгөөд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраас консулын патентаа 2024 оны гуравдугаар сарын 13-нд гардан авсан.
Ерөнхий консул, доктор Д.Анхбаярт БНТУ-ын ГХЯ-ны зүгээс олгосон экзекватуарыг 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа ЭСЯ Элчин сайд Г.Мөнхбаяр гардуулан түүний цаашдын ажилд нь амжилт хүсээд холбогдох заавар, зөвлөгөө, чиглэлийг өгөв.
Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суух Монгол Улсын Ерөнхий консулын газрын тойрогт Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул, Косаэли, Ялова, Текирдаг, Киркларели мужууд болон Истанбул, Едирне хотууд тус тус хамаарах юм.
ЕРӨНХИЙ КОНСУЛ, ДОКТОР Д.АНХБАЯРЫН ТАНИЛЦУУЛГА:
- МУИС-ийг түүхч мэргэжлээр төгссөн,
- 2007-2016 онд БНТУ-ын Анкарагийн Их сургуулийн Нийгмийн ухааны хүрээлэнгийн Түүхийн салбарын докторын хөтөлбөрийг дүүргэн “Ил хаант улсын везиратын тогтолцоо” сэдвээр түүхийн ухааны докторын зэргийг хамгаалсан.
- 2016-2017 онд Исламын Бүгд найрамдах Иран улсын ГХЯ-ны дэргэдэх Олон улсын судалгаа, боловсролын төвд Ойрх Дорнодын геополитикийн асуудлаар пост-докторын хөтөлбөрийг дүүргэсэн.
- 2004-2006 онд Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,
- 2017-2024 онд МУИС-ийн Түүхийн тэнхимд ахлах багш, МУИС-ИКЧИС-ийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн захирал зэрэг албан тушаалуудыг хашсан.
- Ил хаант улс, Цагаадайн улс, Турк, Ираны нутаг дахь Монголын эзэнт гүрний түүх, соёлын дурсгалууд, Монгол Туркийн харилцааны сэдвээр судалгаа хийж 5 ном, 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн.