Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсээс малтай иргэдийг гаргана

Хотын дарга Үндэсний баяр наадмын зохион байгуулалт хийгээд өвөлжилтийн бэлтгэлд анхаарч ажиллах хэрэгтэйг онцлов. Мөн зарим замд эгнээ нэмэх, гурван нүхэн гарцын ажлыг долоодугаар сарын 5-н гэхэд эхлэх үүрэг өглөө.

Түүнчлэн дараах үүрэг, даалгаврыг өгсөн юм. Тодруулбал,

  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, стандартыг дагуу тохижилтын ажлыг чанартай гүйцэтгэж ажиллах.
  • НИТХ-ын 2019 оны 21/06 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсээс малтай иргэдийг гаргах ажлыг тогтмол зохион байгуулах.
  • Засгийн газрын 2022 оны 340 дүгээр тогтоолын хүрээнд автомашины зогсоолууд, нийтийн бие засах газрууд, үерийн далан сувгийн цэвэрлэгээ, төвлөрсөн гурван хогийн цэгийн менежментийн асуудлуудыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажлын тендерийг зарлаж, гэрээний төслийг боловсруулж ажиллах.
  • Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/490 дүгээр захирамжийн дагуу 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг эрчимжүүлж ажиллах зэрэг үүрэг өгсөн юм.