С.Амарсайхан: Иргэн бүр сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Нийслэлд голуудын усны түвшин эрс нэмэгдэж, үерийн эрсдэл улам ихэсч байгааг холбогдох албаныхан анхааруулж буй. 23:00 цагийн байдаал голуудын усны түвшин дахин нэмэгдэж байгаа учир анхаарал сэрэмжээ нэмэгдүүлж, ажиллах хүчийг нэмж дайчилж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн онцгой комиссоос шуурхай мэдээлэл өглөө.

Шадар сайд С.Амарсайхан “Үерийн эрсдэлт бүсэд төлөвлөгөөний дагуу алба хаагчид ажиллаж байна. Цаашид эрсдэл нэмэгдэж магадгүй учир хүнээс хамаарахгүй хүчин зүйл дээр барьж адпахгүйг хичээж, мэргэжлийн байгууллагууд богино хугацаанд шаардлагатай арга хэмжээг авч ажиллах бэлэн байдлаа улам сайжруулах асуудлууд тулгамдаж байгаа.

Хамгийн эрсдэлтэй байгаа бүс бол Тэрэлжийн эх, Туул голын ай сав. Оройн 20:00 цагийн үед усны түвшин 30 хувь нэмэгдсэн. Маргааш өглөө голын усны түвшин хоёр метр 60 см болох аюултай түвшинд хүрэхээр байна. Хэрэв 2.60 метрээс халивал нэн аюултай түвшинд шилжинэ. Тэгэхээр гол түвшнээс халивал Гачуурт, Улиастай, Амгалан, Зайсангийн гүүр хэсэгт үерийн ус орж ирнэ. Тиймээс иргэн бүр сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэлээ.