С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцох эрсдэлээс гарлаа
Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцох эрсдэлээс гарсныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдэгджээ.
2023 оны есдүгээр сарын 22-нд Дэлхийн Допингийн эсрэг байгууллагын Гүйцэтгэх хорооны хурлаас Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагад тавьсан шаардлагуудыг биелүүлэх дөрвөн сарын хугацаа өгсөн байдаг. Энэ дагуу Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын удирдлага, үйл ажиллагаанд тулгарч байсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэж ажилласнаар холбогдох шаардлагуудыг гурван сарын хугацаанд бүрэн биелүүлжээ.
Тус байгууллагын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн таван хүнээс бүрддэг байсныг олон талын төлөөлөл бүхий 13 хүнтэй болгож өргөжүүлсэн нь допингийн эсрэг үйл ажиллагаа ил тод байх боломжийг бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Удирдах зөвлөл нэрийн дор тулгамдсан асуудлуудыг бугшруулах, олимпод цагаан тугийн дор Монголын тамирчид оролцох эрсдэлтэй болох зэрэг ноцтой үр дагавруудыг дахин гаргахгүй байхад чухал нөлөөтэй. Ийнхүү ирэх Парисын олимпын наадамд Монгол Улс төрийн далбаан дороо оролцож, тамирчид хурд, хүч, чадвараа сорих болно.