С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Нийслэлд нэн шаардлагатай нарийн мэргэжилтний судалгааг гаргана
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Цаг агаар хэт хүйтэрсэн нөхцөлд авах арга хэмжээний талаарх төлөвлөлтийг олон улсын туршлагыг судалж боловсруулах,
- Нийслэлд нэн шаардлагатай нарийн мэргэжилтний судалгааг гаргаж, энэ дагуу хамтын ажиллагаатай хотуудад боловсон хүчин бэлтгэх боломжийг судлах,
- Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, 14 хоног тутам хэрэгжилтийг хянах,
- Зарим замын хөдөлгөөнд зохион байгуулалт хийж, тэмдэг, тэмдэглэгээг байршуулах,
- Шуурхай бүр дээр 2024 оны худалдан авах ажиллагааны явцыг танилцуулах,
- Газар чөлөөлөх ажлын явц, гүйцэтгэлийг танилцуулах,
- Инженерийн шугам сүлжээний бэлэн байдлыг танилцуулж, шаардлагатай авах арга хэмжээ, түүнтэй холбоотой гарах зардлын мэдээллийг танилцуулах,
- Шугам сүлжээний засвар шинэчлэлийг нэгдсэн байдлаар эхлүүлж, төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах,
- Үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлуудын төлөвлөгөөг батлуулах,
- Ирэх оны тохижилтын ажлын төлөвлөгөөгөө танилцуулах,
- СӨХ-ны тухай хуулийн төслийг яаралтай боловсруулах,
- Шинэ жилийн амралттай холбоотойгоор холбогдох байгууллагууд бэлэн байдлаа хангаж, жижүүр ажиллуулах зэрэг үүрэг даалгавар өглөө.