С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
"Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч ENTREPRENEUR"-оор "Монцемент Билдинг Материалс" шалгарлаа
"Монцемент Билдинг Материальс" ХХК 2023 оны "Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч Энтрепренер"-оор шалгарлаа.
Тодруулбал, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг 26 дахь жилдээ зохион байгуулав. Энэ үеэр Монцемент Билдинг Материальс ХХК нь "GREEN ENTREPRENEUR" шагналыг хүртсэн юм.
Энэ талаар Монцемент Билдинг Материальс ХХК Цахилгааны хэлтсийн менежер Н.Батмөнх "Саяхныг хүртэл сэргээгдэх эрчим хүч гэдэг ус, нар, салхины станцтай байсан. Дэлхийн өнцөг булан бүрд сэргээгдэх эрчим хүчийг судалж байна. Манай компани цементийн үйлдвэрлэхдээ сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн хэрэгжүүлж болох талаар судалгааг хийсний үндсэн дээр цемент үйлдвэрлэхэд ялгарч буй халуун агаарыг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн. Энэхүү эрчим хүчээр нийт үйлдвэрт шаардлагатай эрчим хүчний 40 хувийг хангадаг. Энэ технологийг нэвтрүүлсэн нь Монгол Улсад анхных бөгөөд тус технологи нь дэлхийн маш цөөн оронд хэрэглэгддэг. Энэхүү технологийг хэрэглэснээр жил бүр 15000 тн хүлэмжийн хийн ялгарлыг зогсоож байна" гэлээ.
Тус компани нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа хойш байгаль орчинд ээлтэй бодлогыг эн тэргүүнд баримталж, Дорноговь аймгийн Өргөн суманд Монгол улсдаа жишиг цементийн үйлдвэрийг бүтээн байгуулсан байна. Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь зөвхөн нар, салхины станцаар тогтохгүй маш олон төрлөөр хөгжиж байна. Тухайлбал Цемент үйлдвэрлэлийн технологи нь цельсийн 300-600 хэмийн дулаан агаарт ялгаруулдаг. Монцемент Билдинг Материалс ХХК нь энэхүү дулааныг дахин боловсруулж 5МВт эрчим хүч үйлдвэрлэж үйлдвэрийнхээ дотоод хэрэгцээний 40 хувийг хангаж байна. Хуурай аргын технологийн явцад ялгарах дулаанаар уур үйлдвэрлэж ЭХ үйлдвэрлэн жилд дунджаар 15000 тн хүлэмжийн хийг бууруулсаар байна. Уг технологийг Монгол улсдаа анх удаа нэвтрүүлсэнээр сэргээгдэх ЭХ-ний шинэ ойлголтыг бий болгож хэрэглээнд нэвтрүүлсэн байна.