С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Татварын Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимидсүрэн томилжээ
Татварын Ерөнхий Газрын/ТЕГ/ даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимидсүрэн томилогдсон байна. Тэрбээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байжээ.
Уг газрыг удирдаж байсан Б.Заяабал өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, түүний оронд Ч.Чимидсүрэнг томилж, өчигдөр үүрэгт ажлыг нь хүлээлгэн өгчээ.
Татварын Ерөнхий Газрын/ТЕГ/ даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимидсүрэнгийн ажлын туршлага:
1998-2001 Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөл, Арга зүйч багш, 1998-2001
2001-2018 Монголын мэргэшсэн нягтлан бодох институт, Гүйцэтгэх захирал 2001-2018,
2018-2022 Сангийн яам, Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга, 2018-2022
2022 оноос Сангийн яам, Хөрөнгийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллажээ.