Виртуал хөрөнгийн эрсдэлийг үнэлэх төлөвлгөөг баталжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тэргүүлдэг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо.

Хуралдаанаар тус Үндэсний зөвлөл хуульд заасан чиг үүргийн хүрээнд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр боловсруулах болон Үндэсний эрсдэлийн үнэлгээ хийх ажлын явц байдалтай танилцсан байна. Мөн Виртуал хөрөнгийн эрсдэлийг үнэлэх, ФАТФ-ын 40 зөвлөмжийн дутагдлыг сайжруулах ажлын төлөвлөгөө батлах зэрэг хэд хэдэн чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Улмаар холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг, чиглэл өгчээ.