Б.Жавхлан: Урлагийн талаас нь С.Жавхланг хүндэтгэдэг

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан Сангийн сайд Б.Жавхлангаас дөрвөн тэрбум төгрөг нэхсэн тухай яриа нийгмийн анхаарлын төвд ороод буй. Уг асуудлаар сайд Б.Жавхлан "Улаан бал" нэвтрүүлэгт оролцох үеэрээ тодорхой тайлбар өгөв.

Тэрбээр "Сангийн сайд төсөв ярьж байх үед ийм сэдэв ярих нь зохисгүй. Гэхдээ ярихаас өөр арга байгаагүй. Эрчүүдийн дунд болдог л уулзалт. Урлагийн талаас нь хүндэтгэдэг. Наймдугаар сард тааралдсан. Аймгуудыг тойрсон бүтээл хийж байгаа хүн. Дархан-Уул аймгийн 60 жил болж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор уулзалт болсон. Гэтэл явсаар өөр сэдэв рүү орчихсон. С.Жавхлан өөрөө тодорхой хэмжээний санхүүжилт гарах юм байна. Үүнийг шийдээч гэсэн. Эрчүүдийн яриа олон нийтийг турхирсан асуудал руу орсон нь харамсалтай. Миний нэр хүнд 100 дахь асуудал. Санхүүжилтийг шийдэх боломжгүй гэдгийг хэлсэн. Үл ойлголцол үүсээд салсан. Төсвийг хуулийн дагуу хийдэг. Соёлын яам буюу төсвийн ерөнхийлөн захирагчаар дамжуулж шийддэг. Төсвийн хууль бол Засгийн газрын хувьд Үндсэн хууль. Иймэрхүү байдлаар ярилцаж байсан зүйл нь улс төр болоод явчихсан. Шууд орж ирээд төсөвт суулгах боломж байхгүй. Улс төр болсонд нь харамсаж байна" гэдгийг хэлсэн юм.