Ө.Энхтүвшинд ИЖБ-ийг нь гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшинд Итгэмжлэх жуух бичиг гардуулжээ. Түүний хүлээн авч буй албыг Зэсвэгт хүчний Жанжин штабын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх асан дэслэгч генерал, Д.Даваа хашиж байсан юм. 

Ө.Энхтүвшин нь улсын Их Хурлын гишүүнээр 5 удаа сонгогдсон, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, БСШУ-ны сайд, Шадар сайд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга зэрэг нэр хүндтэй, хариуцлагтай албыг хашиж байсан ба 2012 оны 7 сараас 2013 оны 11 сарын 21 хүртэл Монгол Ардын Намын даргаар ажиллаж байв. 2017 оны 10 сарын 18-наас Шадар сайдаар ажиллаж байсан туршлагатай.