50 хүртэлх хувиар ажиллуулах УОК-ын санал унажээ

Засгийн газрынг ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө. Тэрбээр "Хичээл сургуулийн талаар ярилцлаа. УОК-ын эрдэмтдийн зөвлөлөөс өгсөн мэдээллээр нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхэнд халдварын тархалт хамгийн өндөр түвшинд хүрэх тооцооллыг гаргаад байна. УОК-оос өгсөн мэдээллээр Монгол Улсын хувьд батлагдаж буй тохиолдлын 90-ээс дээш хувьд Омикрон хувилбар давамгайлж байна. Салбарын яамнаас хичээл сургуулийг хэрхэн эхлүүлэх талаарх гурван төрлийн зохион байгуулалтын арга хэмжээг Л.Энх-Амгалан сайд танилцуулсан. Ерөнхий сайдын зүгээс ЭМЯ, БШУЯ, УОК саналаа нэгтгэж шийдэх долоо хоногийн хугацаатай үүргийг өглөө. Мөн Ерөнхий сайдын зүгээс өгсөн үүргийг танилцуулсан юм. Үүнд нь:

-Засгийн газраас хөл хорио тавих шаардлагагүй.

-Засгийн газрын харьяа байгууллагын албан хаагчдыг 50 хувиар ажиллуулах УОК-ын саналыг дэмжээгүй. Төрийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр ажиллуулна.

-Цагаан сарын баяраар иргэдийг гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохийг Засгийн газраас уриалжээ.