С.Эрдэнэ: Ковидизмын дарлал гарч ирлээ

С.Эрдэнэ тэргүүтэй АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр С.Эрдэнэ "Хүүхдийн мөнгийг зогсоовол тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжтой гэж Сангийн сайд хэлсэн. Үүнд иргэд бухимдалтай байна. Өнөөдрийн байдлаар Э.Бат-Үүл даргын анхан шатны шүүхийн тогтоол ирээгүй байна. Тогтоол яаж гарахаас их зүйл шалтгаална. Гэм буруу нь тогтоогдсон уу, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь яасан бэ зэрэг нь энэ тогтоолоос харагдана. Бид тогтоол хүлээж байгаа. Хуулийн байгууллага хугацаандаа тогтоол гаргахгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Цэцийн шийдвэр гарсан. Э.Бат-Үүл даргын гэм буруугийн талаар ярихгүй байгаа. Шүүх тогтооно.

Сүүлийн хоёр жил ковидизмын дарлал гарч ирлээ. Баялаг бүтээх, бизнес эрхлэх, сурч боловсрох зэргийг "Ковид-19"-ийн хуулиар хорьж, олон тэрбум төгрөг зарцууллаа. Үүний тун бага хувь нь эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэхэд чиглэлээ. Цар тахлын эсрэг маш их мөнгийг үр ашиггүй зарцууллаа. Бид судалгаа, дүгнэлт хийнэ. Хүүхдийн мөнгө бол халамжийн мөнгө биш. Ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт. Олон оронд энэ хүүхдийн мөнгийг зөв зүйтэй ашигладаг. Манай гайгүй төслийн нэг. Гэтэл эрх баригчид болиулах, хүндрүүлэх гэж ажиллаж байна. Тэтгэвэр, тэтгэмжийг хүүхдийн мөнгөтэй холбож байгаад АН эсрэг байр суурьтай байна" гэсэн юм.