Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксель Никейз тэргүүтэй хүмүүсийг хүлээн авч уулзлаа

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксель Никейз Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсонд баяр хүргэж, тус яам болон харьяа агентлаг, байгууллагуудтай урт хугацаанд нягт хамтран ажиллаж, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн түүнчлэн хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийг дүгнэж, бусад орнуудад хэрэгжүүлсэн төслүүдийн сайн туршлагаас хуваалцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Европын Холбооноос хууль зүйн салбарт үзүүлж буй дэмжлэг, хамтын ажиллагаа ихээхэн үр өгөөжтэй байдгийг цохон тэмдэглээд, цаашид тус яамнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой холбоотой мэдээллийг өгөв.

Талууд Европын Холбооны гишүүн орнуудад боловсон хүчин бэлтгэх асуудалд анхаарал хандуулж энэ хүрээнд цаашид хамтарч ажиллах чиглэлийг судлахаар тогтов.