ББСБ-ын зээл олголтод өр орлогын харьцааг 60:40 болгож чангатгажээ
Мөн нурангиас эрэн хайх аврах ажиллагааны дууриалган үзүүлэх дадлага сургуульд эрэлч нохдыг ашиглан эрлийн ажиллагааг зохион байгуулах дадлагыг хийнэ.
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Халхын голын байлдааны түүхэн ач холбогдол, Монгол цэргийн эр зориг, цог жавхаа, дайчин уламжлалыг сурталчлан таниулах, эх орон тусгаар тогтнолынхоо төлөө амь бие үл хайрлан зүтгэсэн бахархан дуурсагдсан баатарлаг дайчдыг алдаршуулах, залуу хойч үедээ эх оронч хүмүүжил олгох үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Лхамжаагийн Мягмарсүрэнд Соёлын гавьяат цол хүртээсэн байна.
Одоо тархаад буй зураг нь тэр хүний утсан дээрх зураг. Бид хэдийгээр трансжендер гэж нэг нэр томьёололтой боловч тус тусын зам мөрөөр амьдарч байгаа хүмүүс. Тэрхүү зураг дээр ч хүний нүдэнд гаж буруу харагдах, муу үлгэр дуурайлал үзүүлэх зүйл байхгүй.
Аз жаргал, хайр гэрэлтүүлсэн сүйт бүсгүй өөрийн цахим хуудастаа “Хурим. Амьдралд минь ганц тохиох нандин мөч. Таван охин минь гэрч болсон гайхамшигтай мэдрэмж төрүүлсэн хурим болж байна. Өнөөдрийг минь хамт бүтээлцэж байгаа бүх хайртай хүмүүстэй баярлалаа” хэмээн бичжээ. Гэр бүлд нь гэгээн бүхнийг хүсье.
2019 оны 1 сараас эхлэн хэрэгжиж буй “Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” нь залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой ажлын байр, орлоготой болоход нь туслах зорилготой. Хагас жил үргэлжилдэг тус хөтөлбөрт хамрагдсан залуус ажилд ороход нэн шаардлагатай болон ажлын байранд түгээмэл хэрэглэгддэг ур чадваруудыг богино хугацаанд эзэмшиж, бодит ажлын туршлага олж авдгаараа ач холбогдолтой юм. Хөтөлбөрийн эхний элсэлтэд 19 залуу хамрагдсанаас 15 нь эдүгээ тогтмол болон 4 нь гэрээт ажлын байртай болжээ.
Анх есөн ажилтан 10 км урт шугам, 80 орчим хэрэглэгчидтэйгээр ажлын гараагаа эхлүүлж байсан , “Улаанбаатар дулааны сүлжээ” компани өнөөдөр Улаанбаатар хотод 2760 аж ахуйн гэрээтэй хэрэглэгч, ОСНААУГ-ны харъяа гурван түгээх төвийн хэрэглэгчдэд үйлчлэх 16 төв, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч 60 гаруй компанийн 10 мянга гаруй барилга объектыг жилийн дөрвөн улирлын турш дулаан эрчим хүчээр хангахаас гадна Монгол Улсынхаа 21 аймгийн төвийг дулаан хангамжийн горимын тооцоо тохируулга зүгшрүүлгийг хариуцан ажиллаж байна.
Цэргийн амьдрал дээр омогших, бахархах олон сайхан зүйлс тохиохын зэрэгцээ сэтгэлийн тэсвэр тэвчээр, хатуужил шаардсан асуудал ч таарна. Энэ бүхнийг давсаны дараа та жинхэнэ офицер болж чадна.
Улаанбаатар хотод ойролцоогоор 400 гаруй явган хүний гарц байдаг ба явган зорчигчийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан явган хүний гүүрэн болон нүхэн гарц 9, гэрлэн дохиотой явган хүний гарц 46 байдаг. Энэ нь нийт явган хүний гарцны 16 хувийг эзлэж байгаа юм гэж Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газар мэдээлэв.
05:30 цагт Гүнтийн давааны хяналтын цэгийн шалгалтаар иргэн Б.Н, Х.Д нар ....УБН улсын дугаартай Toyota Premio маркийн суудлын автомашинаар 36.5 кг сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамлыг орон нутгаас тээвэрлэж явсныг илрүүлжээ.
Оролцогчдын гүйх зай нь 3 км, 5 км, 10 км, 21 км юм байна. Зай тус бүрт эхний гурван байранд орсон тамирчдыг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. Хамгийн холын зай болох 23 км-т түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчдыг хурдан удмын даагаар шагнах аж.