Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан "Миний хот" сэдэвт хотын өнөөгийн аж амьдралтай холбоотой бичил контентуудыг та бүхэндээ цувралаар хүргэж байгаа билээ. Энэ хүрээнд эрхэлж буй ажил үйлсээрээ нийслэлийн иргэдэд үлгэр дуурайлал болж, хотын иргэдэд эерэг хандлагыг түгээж буй сайн жишээнүүдийг олон нийтэд сурталчлах зорилготой юм. Энэ удаагийн дугаарт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэн Монгол Улсын Гавъяат барилгачин С.Самдандовжид гуай залуу наснаасаа мөрөөдөж явсан мөрөөдлийн байшингаа өөрөө барьж, ая тухтай аж төрөх тохилог сайхан орчныг бүрдүүлжээ. Нийслэлийн иргэд, залуучуудад үлгэр жишээ болж буй “Мөрөөдлийн байшин” контентийг бэлтгэн хүргэж байна.
Арабын Эмиратын Абу-Даби хотноо жюүжицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Азийн жюүжицүгийн холбооны ээлжит сонгуулийн хуралд МЖЖХ-ны ерөнхийлөгч Х.Эрдэнэбаатар тэргүүтэй Монголын төлөөлөгчид оролцох юм байна. Манай тамирчид ДАШТ-ий дэвжээнд арваннэгдүгээр сарын 22, 23-нд барилдана. Арабын Эмиратын Абу-Даби хотноо жюүжицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Азийн жюүжицүгийн холбооны ээлжит сонгуулийн хуралд МЖЖХ-ны ерөнхийлөгч Х.Эрдэнэбаатар тэргүүтэй Монголын төлөөлөгчид оролцох юм байна. Манай тамирчид ДАШТ-ий дэвжээнд арваннэгдүгээр сарын 22, 23-нд барилдана.
12 настай хүүг эрэн сурвалжилж буй мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан. Тэрбээр . 2019 оны аравдугаар сарын 28-ны өдөр ээжийнхээ ажлаас буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах "Нарт өргөө" хотхоны 65 дугаар байрны дөрөвдүгээр орцноос 13.00 цагт гарч явсан хүү ор сураггүй 20 гаруй хоног алга болсон. Цагдаагийн байгууллага хүүг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд бөхийн өргөө орчимд байрлах ПС-ээс олжээ.
Агтана хүрээт-2019” Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд хайрхны энгэрт хоёр дахь жилдээ боллоо. Энэ удаа Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь аймгийнхнаас гадна БНХАУ-ын ӨМӨЗО-оос уяач, адуучид ирж оролцов.
Хөдөлмөрийн чадвар алдахад хүргэдэг арван эмгэгийн тав нь сэтгэцийн эмгэг аж. Улсын хэмжээнд сэтгэцийн эмгэгийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон 22 мянга гаруй хүн байгаагаас хурц солиоролтой, нийгэм болон орчиндоо аюултай үйлдэл хийж болзошгүй 3000 орчим нь СЭМҮТ-ийн польклиникийн хяналтад байдаг. Нийт сэтгэцийн өвчлөл дотор гэмтэл, цус харвалтын дараах байдлаас үүсэх, стрессээс шалтгаалах хүүхдийн сэтгэцийн эмгэг нэлээд нэмэгдэх хандлагатай болжээ.
Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан "Миний хот" сэдэвт хотын өнөөгийн аж амьдралтай холбоотой бичил контентуудыг та бүхэндээ цувралаар хүргэж байна.
Авто тээврийн үндэсний төвийн ахлах бүртгэгч, мэргэжилтэн А, Ш нар нь үгсэн хуйвалдаж, “Есөншижир” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн 9,000,000 төгрөгийн торгууль бүхий 31 ширхэг тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс худал мэдээлэл оруулан хасаж, уг компаниас 2.1 сая төгрөг авсан, нэг аралын дугаар бүхий тээврийн хэрэгсэлд гурван өөр номертой гэрчилгээ гаргаж, худал мэдээлэл бүртгэлийн системд оруулсан зэрэг хэрэгт холбогдуулан гэр, ажлын байранд нь нэгжлэг хийгээд хорих 461 дүгээр ангид 48 цагаар баривчлан, шалгаж байна.
МҮЭХ, МХЕГ, ХАБЭМТөвийн мэргэжилтнүүд Европын холбооны “Монгол Улсад ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн (SECiM)-ийн хүрээнд “Зохистой хөдөлмөр-Үйлдвэрчний эвлэлийн зорилт, үйл ажиллагаа” сэдэвт сургалтыг Говьсүмбэр аймагт зохион байгууллаа. Уг сургалтад Говьсүмбэр аймгийн төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагууд анхан шатны үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга болон бусад төлөөлөл, МХГ, ХХҮГ-ын зарим албан хаагчид, зохион байгуулагчид хамрагдсан юм.
Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н бодлого, зардлын бүрдэл, аюултай тохиолдлыг хэрхэн судалж буй зэрэг асуудал тэдний анхаарлыг татаж, заримыг нь компанидаа нэвтрүүлэх боломжтойг хэлсэн. Тэд Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Эрдэнэт сувиллын цогцолбор, Технологийн сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай энэ оны 6-р сарын 28-нд хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.
Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу БЗД-ийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний баруун талд байрлах Нүүдэлчин иж бүрдэл хоолны газарт үйл ажиллагаанд НМХГ-аас хүнсний чанар, стандарт, эрүүл ахуйн халдвар хамгааллын чиглэлээр хяналт шалгалт хийлээ.