Ц.Элбэгдорж: Монгол хүний тэр эрхэмсэг байдлыг үхтэл нь доош хийж байгаа цаазаар авах ялын тухай яриаг Монгол Улсад үүрд мартахыг хүсэж байна. Монгол хүн бол цаазаар авагдах дорд хувь заяатай хүн биш.
С.Баярцогт: Бид өнөөдрийн зовлонгоо хараад Ерөнхийлөгчийн засаглалыг бий болговол дараа нь галав юүлсэн ч яах вэ гэдэг тийм арчаагүй, зарчим үйлчилнэ, шууд үйлчилнэ.
Э.Бат-Үүл: Ерөнхийлөгч гадаадтай байгуулсан нэг гэрээгээ оруулаад ир. Энэ 430 хүн гэрээний хүрээнд ярьж чадах уу?, чадахгүй. Тэгж худлаа яриад яах вэ? Ард түмэн эрх мэдлээ авчихаад байхад тэдний өмнөөс авах гэсэн, депутат болох улс л байж байна шүү дээ.
Энийг санах хэрэгтэй. Хаалттай хуралдаан юмыг нуух тусам өөрөө маш их илрэх, ил болох энэ юмыг л бид тавьж өгдөг. Нуусан юмыг илрүүлэх гэж хүмүүс хойноос нь их явдаг. Нэмж олон юм илрүүлдэг. Илрүүлсэн дээрээ нэмж олон юм зүүдэг. Ингээд тухайн үед хэлэлцсэн юмыг гутаадаг. Ийм учраас бидний ярьсан зүйлийг ард түмэн сонсох, ойлгох учиртай.
М.Энхсайхан: Бидний дотор хардлага, сэрдлэгийн уур амьсгал хэнд үйлчлэх вэ гэдгээ бодмоор байна. Ийм уур амьсгал, ийм байдалд монголчууд явж байгаад урагшаа, эсвэл хойшоо холбирч унадаг л байсан. Үндсэн хуулийг шийдвэрлэхэд ямар ч нам элдвийн асуудалд автахын хэрэг байхгүй.
Б.Даш-Ёндон: Төр улсын дээд удирдлагад тойрсон хүрээлэл, гэр бүлсэг явдал гарцаагүй бий болно. Түүний хохирлыг бид их амсаж ирсэн шүү дээ.
С.Баяр: Монгол Улсаа "Монгол Улс" гээд нэрлэчихвэл хариуцлага хүлээх тухай ярьж байна. Тэр түүхэн хариуцлагыг би хувьдаа хүлээхэд бэлэн байгаа юм. Манай тойрогт уулзсан улсууд янз янзын саналтай байна. Монгол Улс гэе, БНМАУ гэе, БН Монгол гэе гээд цаашаа Их Монгол гэе зэрэг хувилбар хэлж байгаа. Би Монгол Улс гэдэг дээр саналаа өгнө. Ингэж саналаа өгсний хариуцлагыг хувьдаа хүлээж чадна.
П.Очирбат: Эдлэж болдоггүй эрх гэж байдаг шүү. Депутат Та бүхэн өөрийн ариун үүрэг, хариуцлагаас зайлах арга байхгүй. Батлахгүйгээр тарах эрх байхгүй шүү.