"Харанга"-тай өнгөрүүлсэн хагас жаран

Монголын рок попын “Харанга” хамтлаг 30 жилийн ойн тоглолтын тов гаргасан байна. Тэд 30 жилийн тоглолтоо аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спортын ордонд хийх аж.

30 жилийн ойдоо зориулж "Эрин зууны хөг” /1997/, “Best of Haranga” /1997/, “Бодлын тэнгис” /2000/, “Ертөнцийн өнгө” /2003/ цомгуудаа дахин хэвлүүлэхээр болжээ. Мөн шинэ цомгоо худалдаанд гарахад бэлэн болсон байна. Цомогт багтсан шинэ дууныхаа нэгийг тус хамтлагийнхан “Никитон” хамтлагийн 25 жилийн ойн тоглолтод зориулан дуулсан юм. Яруу найрагч Л.Өлзийтөгсийн 2012 онд бичиж байсан “Шүлэгч” шүлэг “Харанга”-ын энэхүү шинэ бүтээлийн нэг хэсэг болсон байдаг. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат эл шүлгэнд аялгуу зориулжээ.