У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Бензинийг устай андуурснаас болж гурван настай хүүхэд амиа алдаж, 12 хүн түлэгджээ
Архангай аймгийн Өгийнуур сумын төвөөс зүүн тийш 40 км-т орших Өгий нуурын нутаг Урд мэргэн шанаа гэдэг газар иргэн Б-гийн түрээслүүлдэг 4х5 метрийн хэмжээтэй байшин 08.04-ний өдрийн 21:50 цагт шатсан тухай мэдээллийг энэ сарын 4-ний өдрийн 22:10 цагт Цагдаагийн ерөнхий газрын харьяа Мэдээлэл шуурхай удирдлагын төвд өгчээ.
Уг гал түймрийн шалтгаан нөхцөл нь урьдчилсан байдлаар түрээслэгч иргэд бензинийг устай андуурч зөөврийн хийн тулган дээрх саванд хийснээс гал гарсан гэж мэдээлсэн байна.
Гал түймрийг “Өгий” нуурт амарч, аялж явсан 105 хүн, 22 автомашинтай ажиллаж унтраасан. Уг байшинд Булган аймгаас нийслэлийн Налайх дүүрэг рүү явах замдаа амарч явсан нийт 15 хүн байснаас 5-73 насны 12 иргэн түлэгдэж, 3 настай хүүхэд нас баржээ.
Гэмтсэн 12 иргэнийг сумын эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаад өчигдрийн 13.33-18.20 цагийн хооронд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “МИ-171Е” загварын нисдэг тэргээр 10 иргэнийг тээвэрлэн ГССҮТ-д хүргэсэн байна. Иргэн О, Х нарыг ар гэрийнх нь хүмүүс автомашинаар тээвэрлэн Улаанбаатар хот руу явсан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.