С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Монгол хүүхдүүд Японы фестивальд үнэмлэхүй аваргалав
Японы Хоккайдо мужийн Хигашикава хотноо дунд сургуулийн сурагчдын Олон улсын гэрэл зургийн фестивалийг тав дахь удаагаа зохион байгуулж байна. Фестивальд оролцож буй монгол хүүхдүүд хоёр төрөлд тэргүүн байр эзэлжээ.
Нийт 22 улсын 24 багаас шүүгчдийн нэрэмжит шагналд багаараа тэргүүн байр, багш сурагчдын үнэлгээний дүнгээр дахин түрүүлж үнэмлэхүй амжилт үзүүлсэн байна. Монгол Улсаас шалгарч оролцсон “Шинэ эхлэл” дунд сургуулийн 12 ангийн сурагч Б.Индира, 11 ангийн сурагч А.Ариунбаяр, 10 ангийн сурагч Б.Мөнх-Оюу нар амжилт гаргасан байна.