С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
“ДЦС-4 ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байна
“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн турбогенератор №1-4-ийг шинэчлэн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд Хөгжлийн банкаар дамжуулан 77.5 сая еврогийн зээл авахаар гэрээ байгуулжээ. Зээлийн төлбөрийг тус компани өөрийн санхүүжилтээр төлж байгаа гэнэ. Одоогоор гүйцэтгэгч компанид 50 сая еврог нь шилжүүлсэн байна.
ДЦС-4 техникийн шинэчлэлд зориулж авсан найман төрлийн урт хугацаат зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт жилд 18 тэрбум төгрөг төлж байгаа аж.
Станцын удирдлагууд үнсэн сан №8-ийг барихад дэмжлэг үзүүлэх 2РТ буюу дотоод хэрэгцээний бэлтгэл трансформаторыг суурилуулахад шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн юм. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ДЦС-4 ТӨХК-ийн удирдлагуудын зүгээс шийдвэрлэж өгөхийг хүссэн асуудлыг судлаад эргээд хариу өгнө” гэдгээ илэрхийллээ.
Тус компанийн орлого бүрэн төвлөрөхгүй, авлага өсөж байгаагаас өр төлбөр нэмэгдэж байна гэж компанийн удирдлагууд ярьж байлаа. Одоогоор “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай байна.