С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Шувуудын бөөгнөрөл үүссэнээс Баян-Өлгийд нислэг саатжээ
Баян-Өлгий чиглэлийн орон нутгийн нислэг наймдугаар сарын 10-наас 15-ны өдрүүдэд түр саатжээ. Энэ нь Баян Өлгий аймагт наймдугаар сарын 11, 12, 13-нд “Хурбаан айт" шашны баярын өдрүүд тохиосонтой холбоотой аж. Энэ өдрүүдэд нутгийн иргэд мал нядалж, баяраа өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Үүнтэй холбоотойгоор шувуудын тоо нэмэгдсэн учраас орон нутгийн нислэг үйлддэг авиа компани нислэг хийхэд эрсдэлтэй гэж үзэж, нислэгийг түр зогсоожээ.
Дэлхийн мусульманчуудын хоёр дахь том баяр болох "Хурбаан айт" баяр наймдугаар сарын 11-13-ны өдрүүдэд тохиодог. Баян-Өлгий аймгийн мусульман шашин шүтдэг иргэд уг баярыг жил бүр өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Тиймээс аймгийн нисэх буудал, агаарын хөлгийн хөөрөлт буултын чиг, нисэх буудлын гадна талд шувууны бөөгнөрөл үүсч, орон нутгийн нислэг тав хоног саатаж, өнөөдрөөс хэвийн нислэг үйлдэж эхэлжээ.