Шонхорын баярыг зохион байгуулав

Монголчууд эрт дээр үеэс эхлэн шонхор шувууг туг сүлдэндээ тахин шүтэж, ахуй амьдралдаа гаршуулан, түүгээр ан ав хийж байсан түүхэн уламжлалтай. Шувуулахуй нь Юнескогийн Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны хэлтсээс Хүн Төрөлхтний Биет бус соёлын өвийн жагсаалтад 2009 оны арванхоёдугаар сарын 21-нд бүртгэсэн байдаг.

 

Эртний Монголын түүх, соёлтой шууд холбогддог үндэсний бахархалт шонхор шувууны талаар олон нийтэд сурталчлан таниулах, шонхорын наадгайг Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болгох, биет бус соёлын өвийг сэргээх зорилгоор “Цагаан Шонхор Гэрэгэ” ТББ, Монгол шувуулахуйн клуб, Монголын этноспортын холбоо, Монголын шувуулахуйн холбоо зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран ХУРАЛДАЙН НААДАМ-Шонхорын баяр арга хэмжээг энэ сарын 17 буюу өнөөдөр “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулжээ.