Монголд буусан АНУ-ын Ерөнхийлөгчийн ууган хүү Алтай таван богдыг зорьжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын том хүү болох Дональд Трамп Жр Монголд иржээ. Тэрбээр ирсэн даруйдаа Алтай Таван Богд руу авиралт хийхээр хөдөлсөн тухай цахим сүлжээнд мэдээлэл гараад байгаа юм.

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү Дональд Трамп Жр Монгол Улсад хувийн аяллын зорилгоор ирсэн. Албаны шугамаар ямар нэгэн уулзалт товлоогүй. Ямар хугацаатай, хаагуур аялах талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өгчээ.

Дональд Трамп Жр өөрийн дүү Эрик Трампын хамт эцгийнхээ бизнесийг хариуцан ажилладаг. Тэрбээр Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн ажилд манлайлан оролцсон тухай гаднын хэвлэлүүд онцолдог.