"Токио-2020” олимпийн наадмыг угтсан бамбар Монголын дөрвөн цэгээр аялна

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/, Монголын триатлоны холбоо, Хил хамгаалах ерөнхий газар, Хилчин олимпийн зөвлөл, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Японы найрамдлын нийгэмлэгээс хамтран зохион байгуулж буй “Токио-2020” олимпийн наадмыг угтсан бамбарын аян Баян-Өлгий аймгийн Алтайн нурууны Алтай таван богдоос эхэллээ.

Монголын баруун цэгээс эхэлсэн уг аяны эхний ёслолд МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй оролцож амжилт хүслээ.

Уг бамбар нь нэг жилийн хугацаанд Монголын дөрвөн цэгт аялах бөгөөд, Хөвсгөл аймгийн Монгол шарын даваа/хойд цэг/, Дорнод аймгийн Модот хамар уул/зүүн цэг/, Өмнөговь аймгийн Орвог гашууны бор толгой/урд цэг/-д аялах аж.