Т.Баярхүү: С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын хэргийн мөрдөн байцаалт дууссан

АТГ-аас олны анхаарал татсан гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр тус газрын хэлстийн дарга Т.Баярхүү "Шүүгч нартай холбоотой хэргийг шалгах явцад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлага гарсан. Энэ үед шүүгч асан С.Төмөрбаатар ОХУ-аар дамжин АНУ-д очсон гэсэн мэдээлэл авагдсан. Бид түүнийг буцаан авчрахаар ажиллаж байна. Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дууссан. Холбогдогч нарыг хавтаст хэрэгтэй танилцуулж байгаа. Энэ ажиллагаа дуусмагц дараагийн шатанд шилжүүлнэ.

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга болон удирдлагын шатны хоёр хүнийг сэжигтнээр тооцон баривчилсан. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломж алга. ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудын хэргийг шалгаж байгаа. Эхний ээлжинд 13 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эдгээр хүмүүсийн гэмт буруутай эсэхийг тогтоож байж, дараагийн хүмүүсийн хэргийг шийднэ" гэлээ.