С.Бямбацогт: Дотоодын нийлүүлэлт хомстолоос үүдэлтэй үнийн өсөлт бий болгохгүй байхад онцгой анхаар
Прокурор хоригдож буй хүнтэй өмгөөлөгчгүйгээр уулздаг
Иргэнийг өглөө дуудаж орой хүртэл байлгасны дараа баривчлах, Баасан гарагт баривчилгаа явуулдаг, мөрдөгч, прокурор хоригдож буй хүнтэй өмгөөлөгчгүйгээр уулздаг, гэм буруу нь тогтоогдоогүй байхад хорьдог зэрэг асуудлыг яаралтай шийдвэрлэх талаар Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны мэдээлэлд дурдагдсан юм.
Тиймээс хүний эрхийн баталгааг хангах чиглэлээр, иргэний эрх чөлөөг хязгаарласан мөчөөс хоригдсон хугацааг тооцох, хоригдсон хүнтэй өмгөөлөгчийн оролцоо, зөвшөөрөлтэй уулзах, цагдан хорих боломжгүй өвчний жагсаалтыг гаргах, эмнэлгийн тусламжийг нарийвчлан зохицуулах талаар хууль тогтоомжид тусгах нь зүйтэй гэх асуудал хөндөгдсөн.
Орон нутагт өмгөөлөгчийн хүрэлцээгүй, прокурорын зүгээс “нууц мөрдөн шалгах ажиллагааны магадлал” гэдэг халхавчаар тухайн иргэнд таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийг нууцалдгийг анхаарах, дараагийн хэлэлцүүлэгт шүүгчдийн төлөөллийг оролцуулах хэрэгтэй гэсэн санал ч гарч байв.
Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, хэлэлцүүлгийн төгсгөлд, Хүний эрхийн дэд хорооны тогтоолоор Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулсныг дуулгаад, төрийн байгууллагууд хууль тогтоомжийн хэрэгжилт болон цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар санал ирүүлэх чиглэл өглөө.
Мөн ХЭҮК-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв.