С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
148.4 тонн түүхий нүүрс хураажээ
Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран нийслэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн 730 алба хаагч, 130 олон нийтийн цагдаа, урамшилт эргүүл ажиллаж 9,681 айл өрх, 213 аж ахуйн нэгж, байгууллагын уурын зуух, 30 сайжруулсан шахмал түлш борлуулах дундын бөөний төв, 305 түлш борлуулах цэгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ.
Шалгалтаар, Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх дөрвөн постоор нэвтэрсэн 1,225 ачааны автомашин, 3,456 суудлын автомашин шалгахад хууль бусаар түүхий нүүрс тээвэрлэсэн 20, түүхий нүүрс хэрэглэсэн 47, борлуулсан нэг, бусад утаа үүсгэгч зүйл шатааж хэрэглэсэн хоёр нийт 72 зөрчил илрүүлж 148.4 тонн түүхий нүүрсийг хурааж Мэргэжлийн хяналтын байгууллагад харъяаллын дагуу шилжүүлсэн байна.