Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүний огноог засч борлуулжээ

Баянгол дүүргийн II хэлтсийн Цагдаагийн албан хаагчийн өгсөн мэдээллээр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах иргэний байранд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар хэрэглэх хугацаа дууссан Alpen gold-ийн 38 граммтай 3340 хайрцаг MAX FUN нэртэй шоколадны дууссан хугацааг засварлаж, хадгалж байсан зөрчлийг илрүүлэн, агуулах байрыг лацадлаа. Улсын байцаагчийн 02-03-292/22 тоот актаар хураан орон тооны бус зөвлөлд шилжүүлэхээр ажиллаж байна.

Тодруулбал, 2018 оны арваннэгдүгээр сарын 21-нд үйлдвэрлэсэн 2019 оны наймдугаар сарын 23-нд хугацаа нь дууссан MAX FUN шоколадыг 2020 оны гуравдугаар сарын 11 хүртэлх хугацаатай болгосон байжээ.