Х.Мандахбаяр: Би тэр иргэн Н-ийг танихгүй. Нэг ч удаа уулзаж үзээгүй

Өнгөрөгч хэдэн өдрүүдэд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяртай холбоотой таагүй мэдээллүүд цахим орчноор хөврөх болсон. Тодруулбал, түүнийг Н хэмээх бүсгүйтэй  янаг амрагийн холбоотой. Насанд хүрээгүй байхад нь бэлгийн харьцаанд орж, хүүхэдтэй болгосон гэх мэдээлэл фэйсбүүк болон TV4 телевизийн эфирээр гарсан байдаг. Цахим орчинд тархсан өөртэй нь холбоотой асуудалд Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэвлэлийн хурал зарлаж, тайлбар хийсэн юм.


Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд ТВ4 телевиз, “Хатуу мэдээ” гэдэг сайт гэсэн хоёр байгууллагаас Сэтгүүлчдийн эвлэлийн Онц их хурлыг зохион байгуулахтай холбогдуулж над руу дайрсан гүтгэлэг тараасан талаар мэдээлэл хийнэ. Өмнө нь тэмцэл хийгээд явж байхад яг ийм байдал үүсч байсан. Үүнийг биеэрээ мэдэрч туулсан. Иргэн Н-тэй холбоотой мэдээлэл цацсан. ТВ4 телевизийн удирдлагууд болон “Хатуу мэдээ” сайтын зүгээс цацлаа. Нэр бүхий зураглаач байгаа ч одоохондоо нэрийг нь зарламааргүй байна. Өмнө нь миний удирдлагад ажиллаж байсан. Энэ бол эзэн холбогдогч тодорхой гэмт хэрэг.

Хэн нь үүнийг захиалж, авчирсан нь хуулийн байгууллагаар шалгаж нотлогдоно. Эвлэлийн ерөнхийлөгчийн хувьд нэр төрд халдаж, нийгэмд эзлэх байр суурийг маань үгүйсгэх зүйл явж байна. Тэдгээр хүмүүс утсаар ярьж, удаа дараа уулзсан бичлэг нь байна. Усны саванд камер байршуулсан байна. Ийм асуудал болжээ. Нотлох баримтад үндэслэж 100 хувь итгэлтэй байна. Эвлэлийн ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулах, тодорхой бизнесийн бүлэглэлийн хүрээнд энэ ажлыг зохион байгуулсан байна.

Миний бие Цагдаагийн ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газрын удирдлагуудад албан ёсоор хүсэлт тавьсан. Холбогдох нотлох баримтыг нь өгсөн. Өмнө нь удаа дараа гомдол гаргасан. Гэвч цагдаа дээр очоод хэрэгсэхгүй болчихдог юм. Баримттай нь цагдаад өгөхөөр тухайн хүн нь өөрөө зугтаад явчихдаг. Очихгүй бол тухайн хэрэг нь хэрэгсэхгүй болдог. Үүнийг мэддэг учраас тухайн хүмүүсийн асуудал шалгагдахгүй байгаа юм. Хүнийг доромжилдог, гүтгэж, нулимсаар байна. Тэгсэн мөртлөө хуулийн байгууллага нь хариуцлага тооцож чадахгүй байна.

Мөнхтөр, Галсансүх нар хэвлэлийн хурал хийгээд яваад байна. Бусдыг заналхийлэх нь хоёр жилийн хорих ялтай. Үүнийг тэдгээр хүмүүс бүлэглэн үйлдсэн. Ямарч байсан бидэн олдсон баримтаар хорих жилийн хорих ялтай гэмт хэргийг үйлдсэн байна.

Би тэр иргэн Н-ийг танихгүй. Нэг ч удаа уулзаж үзээгүй. Ямар ч мэдээлэл байхгүй. Ямар ч контакт байхгүй хүн. Тийм хүнтэй холбоод явж байгаа нь харамсалтай. Энэ бүгд мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоно. Анхнаас нь ийм гүтгэлэг цацах гэж байсныг нь олж мэдсэн юм. Олон нийтэд хүргэх талаас нь хамгаалт болгож өөрийн цахим хуудастаа нийтэлсэн. Тэр хүн өөрөө телевизэд хандаж ярилцлага өгсөн байна лээ. Түүний дараа нэр бүхий телевизийн сэтгүүлч тухайн иргэний мэдээллийг өөрийнх нь болон хүүхдийнх нь зурагтай нийтэлсэн байсан. Устгасан ч гэсэн түүнийг нь баримтжуулсан. Хүний санаанд багтамгүй зүйлийг хийж байгаа юм. Үүнийг тагнуул, цагдаагийн байгууллагын шалгалтаар нотлогдоно” гэлээ.