Гавьяат тамирчин П.Орхон амаржиж хүүтэй болжээ

Гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон ээж болжээ. Тэрбээр арванхоёрдугаар сарын 10-нд амаржиж хүүтэй болсон байна. Анхны хүүхдээ өлгийдөн авсан ОУХМ Н.Лхамгармаа, П.Орхон нар гэр бүлийнхээ зүгээс хүүгийнхээ нас чацуутан болон мэндэлсэн энхрий бяцхан үрст баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүлэн, гарын бэлэг өгч хүндэтгэл үзүүлсэн байна.

Чөлөөт бөхийн дэвжээнд танилцан, амжилт ялалтын төлөө хамтдаа зүтгэж яваа хосууд бол яах аргагүй Дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа хоёр юм. Тэдний хувьд өнгөрсөн есдүгээр сард хуримаа хийсэн билээ. “Корпорэйт” зочид буудалд хосуудын хуриманд чөлөөт бөхийн тив дэлхийн аваргууд болон хайртай багш нар, “Алдар” спорт хорооны тамирчид, хайртай гэр бүлийнхэн нь анд найзууд, ах эгч дүү нар нь бүгд уригдсан байдаг.