С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
"УБТЗ"-ын ажлыг сайшаажээ
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны хурал Москва хотноо болж, тус нийгэмлэгийн 2020 оны төсвийг хэлэлцэж баталжээ. Ерөнхий хорооны хурлаас УБТЗ 2019 онд тээврийн төлөвлөгөөт зорилтоо давуулан биелүүлж, шинэ түүхэн амжилт тогтоосон явдлыг сайшаасан байна.
Тус нийгэмлэгээс жилийн тээх нэвтрүүлэх хүчин чадал нь 25 сая тонн төмөр замаар 28,1 сая тонн ачаа тээвэрлэж зохион байгуулах өндөр ур чадвараа харуулсан гэдгийг мөн онцолжээ. Улмаар дэлхийд анх удаа галт тэрэгний хөдөлгөөн зохион байгуулалтын шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлж, өртөө хоорондын замд хэд хэдэн галт тэргийг багцаар нь цагийн мөчлөгтэйгөөр илгээх бодит бололцоог хангасан гэж үзсэн байна.