С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Өлгий хотын эмийн сангаас иргэддээ үнэгүй амны хаалт тараажээ
Баян-Өлгий аймгийн Өлгий хотод үйл ажиллагаа явуулдаг “Дармек” эмийн сангаас захын худалдаа эрхлэгчид, нийтийн тээврийн жолооч, иргэдэд нэг удаагийн амны хаалт үнэгүй тараажээ.
Энэ талаар эмийн сангийн эрхлэгч М.Мирас "Манай эмийн сан 2019 онд Баян-Өлгий аймагт тарваган тахлын өвчин гарахад хяналтын постод ажиллаж байгаа хүмүүсийг дархлаа дэмжих бэлдмэлээр үнэгүй хангаж байсан. Энэ удаад БНХАУ-д шинэ төрлийн коронавирусний халдвар гарсантай холбогдуулан аймгийн төвийн “Тирлик” захын худалдаа эрхлэгчид, нийтийн тээвэр, таксины жолооч, ард иргэдэд 1000 ширхэг амны хаалтыг үнэгүй тарааж байна. Ирэх даваа гарагт ч амны хаалт нэмж гаргах бодолтой байгаа. Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлах ёстой. Аливаа гамшиг, бэрхшээлийг хамтын хүчээр л давж гарна” хэмээн ярьжээ.