С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Коронавирусын эх үүсвэр нь амьтны гаралтай байх өндөр магадлалтай гэв
Шинэ төрлийн коронавирусын халдвар авсан иргэдийн тоо нэмэгдсээр байгааг Эрүүл мэндийн яамнаас хэлж буй.
Тодруулбал, өнөөдрийн байдлаар 17900 тохиолдол бүртгэгдэж, нас баралт 45-аар нэмэгджээ. Өчигдөр дөрвөн улсад халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ОХУ-д хоёр, Швед, Испани нэг, Их Британид хоёр тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нэмж халдвар тархсан улс орон бүртгэгдээгүй гэсэн юм.
Тэгвэл нийслэлийн Байгаль орчны газраас шинэ коронавирусийн эх үүсвэр нь тодорхойгүй байгаа боловч амьтны гаралтай байх өндөр магадлалтай тул зэрлэг амьтны эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийг ашиглах, тээвэрлэх, худалдах болон худалдан авахгүй байхыг сэрэмжлүүллээ.