С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Үндэсний олимпийн хорооны төлөвлөгөөт арга хэмжээнүүд хойшлогджээ
Шинэ төрлийн коронавирусийн эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаан хуралдаж, 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон билээ.
Монголын үндэсний олимпийн хорооноос дээрх хугацаануудад зохион байгуулахаар төлөвлөж байсан “МҮОХ-ны Гишүүн спорт холбоодын Шатрын нөхөрсөг тэмцээн”, “Говийн бүсийн аймгуудын Спортын удирдах ажилтны сургалт-семинар” зэрэг арга хэмжээнүүд цуцлагдаж, хугацааг хойшлуулсан болохыг мэдэгдэж байна.
Мөн тус хугацаанд Олимпийн музей ажиллахгүй болно. Спорт-Олимпын их гэр бүлийн гишүүддээ, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг сахихыг уриалж байна гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээлэв.