Зориулалтын бус саванд хийсэн сүү, цагаан идээ худалдан авахгүй байхыг анхаарууллаа

МХЕГ-ын даргын баталсан 2020 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу шалгалтын ажил үргэлжилж байна.

Шалгалтын явцад илэрсэн зөрчилтэй холбогдуулан хоёр иргэнд торгууль шийтгэвэр ногдуулан  барагдуулж ажиллалаа.