НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Богдхан уулын амуудаар хүн нэвтрүүлэхгүй байхад хяналт тавьж байна
Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тодруулбал, тус захиргааны хамт олон, бүрэлдэхүүнээрээ Хан-Уул, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран хоёрдугаар сарын 24-ний өглөөний 04.00 цагаас эхлэн ажиллаж байгаа аж.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн А-88 тоот тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газарт хөл хорио тогтоосон тул 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл Богдхан уулын Дархан цаазат газарт аялал, амралт зугаалга, явган аялал хийхийг хориглосон. Тиймээс Жаргалант, Нүхт, Арцат, Хийморийн овоо, Зайсан, Залаат, Хүрэлтогоот, Чулуут, Бумбат, Төр хурхын амуудаар хүн нэвтрүүлэхгүй байхад хяналт тавин ажиллаж байгаа аж.