НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Төрийн шийдвэрээ хүндэтгэн хүн бүр ухамсартай байгаад талархал илэрхийлэв
Шинэ коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярын өдрүүдэд буюу энэ сарын 23-27-ны өдрийг хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах, уул овоонд гарахгүй байх шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын бие бүрэлдэхүүн, ОБЕГ-ын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, иргэдийн эрүүл аюулгүй орчныг хангахаар цаг наргүй ажиллаж байгаа юм.
Тэгвэл өчигдөр буюу шинийн нэгний өдөр иргэд төрийн шийдвэрээ хүндэтгэн хүн бүр ухамсартай байж, хэрэгжүүлж байгаад ЦЕГ, ОБЕГ-ын албан хаагчид талархаж буйгаа илэрхийллээ.