БНСУ-д нас барсан Монголын иргэний оношийг албан ёсоор танилцуулжээ

Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нартай уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож байна.

Уулзалтын эхэнд Шадар сайд Ө.Энхтүвшин БНСУ-д нас барсан Монгол иргэний оношийн талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл холбогдох мэдээллийг өглөө. БНСУ-д нас барсан иргэний үхлийн шалтгааныг тус улсаас албан ёсоор ирүүлсэн байна. Тухайн иргэн коронавирусийн халдварын улмаас бус элэгний архаг үрэвслийн улмаас нас барсан гэдэг дүгнэлтийг БНСУ-ын тал мэдэгдлээ" гэсэн юм.