Хандивын 30 мянган хонины 1000-ыг нь Увс аймгаас өгөхөөр болжээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлалтай холбогдуулж Увс аймгийн ИТХ-аас хандив өгөх тухай албан бичиг илгээжээ. Албан бичигт “Таны БНХАУ-д айлчлахдаа тус улсын ард түмэн коронавирус буюу COVID-19 халдварт өвчинтэй тэмцэхэд дэмжлэг болгож 30 мянган хонь хандивласан ажлыг тань дэмжиж Увс аймгийн малчдаасаа 1000 хонь хандивлахаар болсныг уламжилж байна” гэжээ.