С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
НДШ төлдөг иргэдийн 62.7 хувь нь 320 мянган төгрөгийн цалинтай
Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн оны нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа.
Ажиллах хүчний судалгааны 2019 оны 4 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд хөдөлмөрийн дутуу ашиглалт 174.2 мянга байгаагийн 105.1 (60.3%) мянга нь ажилгүй хүн, 58.0 (33.3%) мянга нь боломжит ажиллах хүч, 11.1 (6.4%) мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байсан.
Харин аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 2 дугаар сарын эцэст ажилгүй 4.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 709 иргэн ажилд зуучлагдан орж, 3.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны 2 дугаар сард нийт 1.8 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 248 иргэн ажилд зуучлагдан орсон байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 21.5 хувийг 15-24 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Төв, Завхан, Дундговь, Улаанбаатар хот, Дорноговь, Ховд, Дорнод, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь, Сэлэнгэ аймагт улсын дунджаас 0.1-7.7 пунктээр илүү байна.
НДЕГ-ын шимтгэл төлөлтийн 2019 оны IV улирлын тайланд хамрагдсан 679.8 мянган ажиллагчдын медиан цалин 905.0 мянган төгрөг байна. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 122.4 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 76.3 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан ажиллагчдын 62.7 мянга нь 320000 төгрөг хүртэлх цалинтай, 79.1 мянга нь 320001-500000 төгрөгийн цалинтай, 196 мянга нь 500001-900000 төгрөгийн цалинтай, 159.3 мянга нь 900001-1300000 төгрөгийн цалинтай, 47.3 мянга нь 1300001-1500000 төгрөгийн цалинтай, 135.4 мянга нь 1500001 төгрөгөөс дээш цалинтай байна.