Монгол Улсын хилээр энэ сарын 28-наас иргэдийг нэвтрүүлэхгүй

 

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Засгийн газрын 102 дугаар тогтоолын дагуу дөрөвдүгээр сарын 30-н хүртэл агаар, газрын замын боомтуудаар зорчих тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарласан. Харин ОХУ дахь монголчууд эх орондоо ирж буйтай холбогдуулан уян хатан бодлого гаргаад байгаа аж. Тодруулбал, өнөөдөр оройны 23:00 цагаас 06:00 цаг хүртэл иргэд зорчих боломжтой. ОХУ-ын Ташантай боомт, Цагаан нуур боомтоор нэвтрэх хүсэлт гаргасан 36 оюутан байна. Тэднийг байрлуулах тусгаарлах байрны бэлтгэл ажлыг хангаж байна. Харин энэ сарын 28-наас Монгол Улсын хилээр иргэдийг нэвтрүүлэхгүй аж. Мөн Монгол, БНХАУ-ын хилийн боомтуудыг хязгаарлажээ. Ачаа тээвэр, транзит тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.