Жүжигчин Э.Алдарын эхнэр "WE"" брэндийн нүүр царай

Фантастик” продакшны авьяаслаг жүжигчин Э.Алдар өнгөрсөн зун бяцхан гүнжээ өлгийдөж авч, өөрийн цахим хуудастаа баярласан сэтгэгдэлээ илэрхийлж байсан цаг саяхан. Тэгвэл түүнд аав хэмээх эрхэм алдарыг үүрэг, хариуцлагын хамт авчирсан үзэсгэлэнт гэргийг нь Б.Хулан гэдэг. Сэтгүүлч мэргэжилтэй ч хувцас загварын салбарт орон зайгаа эзэлж, оршин тогтнож чадсан үндэсний үйлдвэрлэгч “WE” брэндийн нүүр царай төдийгүй сошиол менежерийн ажлыг давхар хариуцдаг гэнэ. Төрөөд таван сар болж байгаа ч гоё галбирлаг бие, гоо сайхан төрхөө алдалгүй ажилдаа ханцуй шамлан оржээ. Ард түмний хайртай хүү Э.Алдар эмэгтэй хүний эрхэмсэг гоог илтгэсэн ихэмсэг энхрийхэн бүсгүйг эхнэрээрээ сонгожээ.