Нөхөрлөлийн үнэ цэнээр бүтсэн ХАЛБАГА+ТҮҮХ

Найзаараа бахархаж чадсан цагт л

Нөхөрлөлийн үнэ цэнэ оршино... Хүмүүний амьдралын хуанлид найз нөхөрлөлийн нандин үнэ цэнийг хамтдаа бүтээж, бичилцэж, хөдөлмөрлөж яваа Z үеийн тод төлөөлөл болсон залуусыг “БҮТЭЭЛЧ МОНГОЛ” цувралдаа урьсан юм. Тэднийг У.Ганбаяр, Б.Чинзориг, Н.Урангэрэл, С.Энхмандах гэдэг. Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж, гар гараасаа атгалцсан дөрвөн найз “ДЭНДҮҮҮҮ SPO+JECT” брэндийг үүсгэн байгуулж,  зэсэн халбага, сэрээ, савхыг үйлдвэрлэж, хүн бүхний хэрэгцээг хангах зорилго тавин ажиллаж байна.

Цахим орчныг зөв ашиглахыг эрхэмлэдэг найзууд халбага  дээр үг бичсэн байхыг хараад брэнд бүтээх санаагаа олжээ. Хүний сэтгэлд нийцсэн, хайр татам үгсийг бичих шийдэлд хүрч, хөнгөн цагаан халбага дээр туршилт хийхээр төлөвлөсөн байна. Тэднийг хүүхэд байхад хөнгөн цагаан халбага элбэг байсан учраас худалдааны төвөөр явж эрэл хайгууль хийж. Хотын өнцөг булан бүрт байрлах дэлгүүр, худалдааны төвөөр хөлийнхөө улыг эргэлтэл явжээ. Хайсан эрэлээ олж чадаагүй ч эрүүл мэндэд ээлтэй зэс халбага тэдний сонирхлыг татсан байна. Эрт үеэс эдүгээ хүртэл монголчууд зэсэн эдлэлийг хэрэглэсээр ирсэн. Тиймээс хүний хэрэгцээг хангахуйц хөөрхөн хэлбэртэй халбаганы эрэлд дахин гарсан ч харамсалтай нь тэдний сэтгэлд нийцэх бүтээгдэхүүн олдсонгүй.

Зургийн тодорхойлолт алга байна.

Эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзэх зорилго тавьсан дөрвөн найзын дараагийн гаргалгаа дархан хүнтэй хамтарч ажиллаж,  хүссэн загвараараа халбага, сэрээ, савхны иж бүрдлийг хийлгүүлэх байв. Хэрэглэгч биш үйлдвэрлэгч хөгжлөөрөө түүчүүлсэн эх орон болгохын тулд өөрсдийн хувь нэмрийг бодитоор оруулах зорилт тавин нэг хүний 350 мянган төгрөг нийлүүлж, анхны хөрөнгө оруулалтаа хийжээ. “Бидний хувьд үндсэн ажлынхаа цалингаасаа илүүлчилж, санхүүгийн асуудлаа шийдвэрлэсэн. Түүнээс хойш бүтээгдэхүүний орлогоо эргэлтийн хөрөнгө болгон ашиглаж байгаа” гэв.

Хайраар дүүрэн халбага бол бидний нөхөрлөлийн урт аялалын нэг хэсэг байх болно хэмээн ярилцаж, инээлдэх залуус бүтээгдэхүүнийхээ иж бүрдлийг торгон гадартайгаар хийдэг. Халбагаа хаана ч явсан цүнхлээд авч явахад амар байдлаар шийдвэрлэжээ. Цар тахалтай хүнд нөхцөлд хүн бүхэн хариуцлагатай байж гадуур хооллолхдоо хэрэглэх боломжийг бүрдээлсэн нь энэ.

Зургийн тодорхойлолт алга байна.Хайртай гэр бүлээрээ хоолны ширээний ард суухад халуун дулаан үгстэй, хээ хуараар чимэглэсэн, хэдэн жилийн хэрэгцээг хангахуйц халбагыг хүүхдэд ч зориулан захиалгаар  хийж байна.  Дархан хүний ур ухаан,ур чадвараар бүтдэг тул халбаганы иж бүрдэл бүтэх процессын үргэлжлэх хугацаа удаан ч хийц бүхэндээ хүч хөдөлмөрөө шингээдэг тул үнэ цэнэтэй.

Торгон гадрынхаа өнгийг захиалагчид  сонгон авах боломжтой. Зэсийн үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа ч хэрэглэгчдэд очих бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт оруулаагүй байна.  Материалын олдоцоос шалтгаалж цаашид соруул хийхийг төлөвлөн ажиллаж байгаа гэв.

Зургийн тодорхойлолт алга байна.Найзууд нэгдэж, нийгэмд хэрэгтэй бүтээгдэхүүн хийж, үеийнхэндээ үлгэрлэж үйлдвэрлэгч орон болоход өөрсдийн хувь нэмэрийг оруулж яваа залуус захиалга ихтэй.Үүнээс монголчууд өрхийн болон үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, худалдан авалт хийдэг болсон нь харагдаж байгаа юм. Чанар, үнэ цэнээ алдахгүй ажиллахыг зорьж яваа тэд үйлдвэрлэлээ тогтмол ажиллуулах зарчмыг баримталдаг.

Анхнаасаа ашиг олох гэж биш амьдралд өнгө нэмж, нөхөрлөлөө бататгаж, бодож санаснаа туршиж үзэх зорилгоор найзууд нэг цөм болж, ажлынхаа хажуугаар үйлдвэрлэлийн салбарт мөрөө гаргажээ. Олсон ашгаасаа технек технолгийн салбарт хөрөнгө оруулна хэмээх тэдний туйлын хүсэл эх орноо хөгжүүлэх ажээ.

                                                                                                             C.Ичинхорлоо

давхар оёотой арьс нарын зураг байж магадЗургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.