Дархлаажуулалтын цэгүүд өнөөдрөөс хэвийн ажиллана

“Ковид-19” вирусийн эсрэг вакцинжуулалтын цэгүүд өнөөдрөөс хэвийн ажиллана. Өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас шалтгаалж,  ажиллаагүй. Улаанбаатар хотод явуулын 10, суурин 40 цэгт 98 багийн 524 эмч, ажилтан ажиллаж, 8,978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдэд Pfizer, Спутник V, AstraZeneca, Vero Cell вакцинышг хийж байна.

Энэ сарын 8-ны байдлаар улсын хэмжээнд 1,884,272 /91.1%/ иргэн вакцины нэгдүгээр тунг, 1,596,857 /77.2% иргэн хоёрдугаар тунг хийлгэжээ. Монгол Улс вакцинд нийт 2,067,292 иргэнээ хамруулах зорилт тавиад байгаа билээ.

 

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд: