НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
25-29 насны иргэд дархлаажуулалтад хамгийн бага хамрагджээ
Улсын хэмжээнд 1.6 сая иргэн бүрэн тундаа хамрагджээ. Насанд хүрэгчдийн 78 хувь нь өөрийгөө төдийгүй өрөөл бусдыг эрсдлээс сэргийлсэн сайхан мэдээтэй. Насаар нь ангилж үзвэл, 25-29 насны иргэд дархлаажуулалтад хамгийн бага хамрагджээ. Нийгэмд Z үе залуучуудын оролцоо нэмэгдэж байгаа ч хамгийн чухал буюу амь насаа хамгаалах вакцинаа хийлгэхэд хойрог хандаж байгаа нь харамсалтай. Залуу болон бага насны хүүхэдтэй гэр бүлүүд вакцин хийлгэснээр хүүхдээ ч халдвараас давхар хамгаалана гэдгийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна. Нэг өдөрт “Ковид-19” вирусаар өвчлөх хүний тоо 1000 хол давсан нь аюулын харанга дэлдэж байгааг анхааруулсаар байна.